
Lelli Kelly брендийн тухай
Lelli Kelly бренд анх 1992онд Итали улсад байгууллагдсан ба охидын гуталд хөгжилтэй, загварлаг төрхийг эргэн авчирсан гэдгээрээ алдартай. Энэ бол охидуудыг хамгийн их хүсдэг гутал гэж хэлж болно. Ганц асуудал нь- гайхамшигтай, гялалзсан цуглуулгуудаас алийг нь сонгох вэ? гэдэг л байна.
Хаврын цуглуулгад гараар оёсон үзэсгэлэнтэй сувд, саагаар чимэглэсэн канвас гутал болон пүүз ордог. Онцгой улны дэвсгэрийг салгаж авснаар эдгээр гутал маш практик болж, угаалгын машинаар угаах боломжтой болдог.
Зуны дулаан саруудад бренд сандал, слайдер зэрэг тав тухтай, бас гайхамшигтай загваруудыг танилцуулдаг.
''Сургуулийн гутал'' бол Lelli Kelly-ийн хамгийн том цуглуулгын нэг юм. Энэхүү гутал нь гурван өөр өргөнтэй: Е-нарийн хөлд, F-дунд зэргийн хөлд, G-өргөн буюу өндийсөн ултай хөлд зориулагдсан. Төрөл бүрийн өнгө, загварийн сонголттай бөгөөд классик загвар, солигддог шигтгээтэй оосор, эсвэл өөрийнхөөрөө чимэглэх боломжтой ''Colourissima'' цуглуулгаас сонголтоо хийгээрэй.
Lelli Kelly бренд эцэг эхчүүдийн хэрэгцээг сайн ойлгодог бөгөөд улирал бүрт тохирсон шинэ гутлуудыг гаргадаг. Намар, өвлийн улирал ч үүнд багтана. Охид ямар ч улиралд гялалзах дуртай байдаг тул намрын улиралд зориулсан бараан өнгийн канвас гутал болон ''Colourissima'' пүүзийг танилцуулсан.
Өвлийн улиралд хөгжилтэй, загварлаг шагай хүрсэн түрийтэй гуталнууд худалдаанд гардаг ба ''Wing Boots'' цуглуулга нь охидыг жинхэнэ ид шидтэй мэт мэдрүүлнэ.
Тиймээс бид итгэлтэй хэлж чадна- Lelli Kelly-д охин бүрт тохирох ямар нэгэн гутал заавал бий.