2025 оны 05 сарын 05

Lelli Kelly гутал, түрийтэй гутлыг хэрхэн цэвэрлэх вэ?
Lelli Kelly гутлын гар аргаар оёсон хатгамал болон чимэглэлүүд нь тэднийг дахин давтагдашгүй, хүүхдүүдэд сэтгэл татам болгож өгдөг. Энэхүү бренд нь гялалзсан, саатай, сувд, гялтганасан эффекттэй гутлуудаараа онцлог бөгөөд өөр хаана ч олдхооргүй загваруудыг бүтээдэг.
Гутлаа шинэхэн мэт хэвээр байлгахын тулд маш болгоомжтой арчилгаа шаардлагатай.
Цэвэрлэхдээ юунаас зайлсхийх вэ?
Lelli Kelly гутлыг цэвэрлэхдээ дараах зүйлсийг хэрэглэхээс зайлсхийгээрэй:
Гутлын чимэглэлүүд маш нарийн бүтэцтэй тул хэт хүчтэй үрэх, хүнд зүйлс хэрэглэх нь чимэглэлүүдийг гэмтээх эсвэл бүр мөсөн унагах эрсдэлтэй.
Lelli Kelly лакан сургуулийн гутлыг цэвэрлэх:
Жишээ: Хар лакан сургуулийн гутал
Ийм төрлийн гутлыг цэвэрлэхдээ бүлээн ус болон зөөлөн савангаар чийгтэй алчуураар арчихыг зөвлөж байна. Лакан гутал амархан цэвэрлэгддэг.
Хэрэв лакан гутал сэвтсэн эсвэл өнгө бүдгэрсэн бол зориулалтын лакан гутлын тос эсвэл өнгөлөгч хэрэглэж болно.
Lelli Kelly канвас гутал цэвэрлэх:
Жишээ: Саа, сувдаар чимэглэсэн ягаан канвас гутал
Канвас гутал цэвэрлэхэд илүү нарийн хандлага шаардлагатай. Хэрэв та угаалгын машинаар угаах гэж байгаа бол арьсны улны дэвсгэрийг салгаж аваарай (агших эрсдлээс сэргийлнэ). Бага температуртай (30градус орчим) угаалгын горимоор, зөөлөн угаалгын нунтагтай угаахыг зөвлөж байна. Хатаахдаа байгалийн аргаар, агаарт хатаана уу.
Топ зөвлөгөө:
Гутлаа угаалгын машинд хийхдээ тус бүрийг зориултын уутанд хийгээрэй. Энэ нь чимэглэлүүдийг хамгаалж, угаалгын машины дотор эд зүйлст шүргэхээс сэргийлнэ.
Мөн канвас гуталдаа ус, толбоноос хамгаалах зориулалттай шүршигч хэрэглэхийг зөвлөж байна. Ингэснээр гутал шороо, усанд тэсвэртэй болж, удаан хугацаанд цэвэрхэн байж чадна.
Энэхүү аргачлалуудыг Lelli Kelly-ийн сандаал, балетк, углааш, пүүз зэрэг бусад загваруудад ч хэрэглэж болно.
Lelli Kelly түрийтэй гутал цэвэрлэх:
Таны хүүхдийн түрийтэй гутлын загвараас хамааран дээрх аргуудыг хэрэглэх боломжтой. Жишээ нь: Лакан болон гоёлын чимэглэлтэй түрийтэй пүүзийг угаалгын машинаар бага хэмд угааж болно.
Тусгай арчилгаа шаарддаг загварууд:
Жишээ: Хажуу талдаа эрвээхэй чимэглэлтэй хар түрийтэй гутал
Хэрэв гутал тань салгаж болдог чимэглэлтэй бол (жишээ нь, нэг өрөн unicorn эсвэл эрвээхэй далавч гэх мэт), тэдгээрийг тусад нь гараар зөөлөн бүлээн усанд угаах нь зүйтэй. Ингэснээр чимэглэлүүдээ гэмтээхгүй.
Саатай, гялалзсан чимэглэлтэй гутлуудыг ч мөн угааж болдог ч угаахдаа маш болгоомжтой байгаарай.
Топ зөвлөгөө:
Зөөлөн үстэй сойзоор гутлын саатай хэсгийг зөөлөн үрж, завсар хооронд байгаа шороог цэвэрлэж болно. Энэ аргаар угаалгын машин хэрэглэхгүйгээр цэвэрхэн болгож чадах юм.
Анхааруулга:
Lelli Kelly гутлын чимэглэлүүд ихэвчлэн гар аргаар хийгдсэн байдаг. Хэт хүчтэй, буруу хэрэглээний улмаас эдгээр чимэглэлүүд унах магадлалтай. Хүүхдийнхээ аюулгүй байдлын үүднээс унасан чимэглэлүүдийг ам руу хийхгүй байхыг анхаараарай.